Entries by Админ Н.Наранцэцэг

Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ

Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд УЦУОШГ-аас ирүүлсэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр Дархан-Уул аймгийн нутгаар энэ сарын 26-28-нд ихэнх нутгаар, 29, 30-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос 4-9 м/с, 26-29-нд түр зуур 12-14 м/с хүрч цасан шуурга шуурах төлөвтэй тул болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлнэ үү.

ОБЕГ-ын даргын 2017 оны А/325 дугаар тушаал  бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах ерөнхий журмын хэрэгжилтийг хангах, алба хаагч нарт  орон нутгийн газарзүйн байршил, цаг агаарын болон болзошгүй гамшиг ослын үед цагийн байдалтай уялдуулж аврах ажиллагаа зохион байгуулах, үнэлэх, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргалтын түвшинд  штабын дадлага сургалтыг гүйцэтгэж,  сургаж дадлагажуулах зорилгоор Дархан Уул аймгийн Онцгой […]

Иргэдэд зориулсан мэдээллийн “www.e-khutuch.mn” удахгүй ажиллаж эхэлнэ.

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор баталсан билээ. Энэ хүрээнд иргэд хүссэн цагтаа, хүссэн газраасаа шаардлагатай мэдээлэл авах, сургалт, сурталчилгаа, зөвлөгөө мэдээллийн баталгаатай эх сурвалж болох эрх зүйн цахим мэдээллийн сан “www.e-khutuch.mn” портал цахим хуудсыг бүтээж, ашиглалтад оруулах ажлыг Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Нээлттэй […]

Үерийн аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

УЦУОШАлбанаас ирүүлсэн мэдээгээр Хараа голын усны түвшин нэмэгдэж 170 см болсон нь үерийн түвшинээс 2см-ээр давсан улмаар энэ сарын 30, 9-р сарын 1-ны өдрүүдэд нийт нутгаар дуу цахилгаантай бороо орж голын усны түвшин дээшлэх төлөвтэй байна. Иймд иргэд хамт олон найз нөхдөөрөө гол, усны ойролцоо амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ аюулгүй байдлаа хангах, хүүхдэд тавих хараа, хяналтаа […]

Хөнгөн атлетик 2018 улсын аваргын тэмцээнээс хос хүрэл медаль хүртжээ.

Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн”-д ГТУА-54 дүгээр ангийн аврагч гал сөнөөгч Б.Ачитбилэг амжилттай оролцож 4*100 төрөлд болон багийн амжилтаар тус тус хүрэл медал хүртэж Хос Хүрэл медалийн эзэн болсон байна.

ГҮНИЙ УСНААС АВРАХ АЖИЛЛАГААНЫ ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Эрэн хайх аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын аврагч-гал сөнөөгчдийн дунд гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааны чадавхийг бататган дээшлүүлэх зорилгоор 2018 оны 07 дугаар сарын 24-ны өдөр “Иргэд автомашинтайгаар осолдсон үед аврах ажиллагааг зохион байгуулах нь” цагийн байдал дээр ажиллах дадлага сургуулийг хийж гүйцэтгэлээ. Сургууль : 1. Усны […]

2018 оны 7 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр 27, 30-нд Дархан-Уул аймгийн ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-17 градус, 27, 28-нд өдөртөө 17-22, бусад хугацаанд 25-30 градус дулаан байх тул болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлнэ үү. 2018 оны 7 дугаар сарын […]

Улсын аварга шалгаруулах тэмцээнээс баг тамирчид Мөнгөн медаль хүртлээ.

Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21,22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан билээ. Энэ тэмцээнд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид Байлдааны тархалтын төрөлд 33,54 секундын амжилтаар Мөнгөн медал хүртсэн амжилт үзүүлжээ.Мөн Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч ахлах дэслэгч О.Батсайхан ГУТОТС-ын Довтолгооны шатны төрөлд […]

Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү.

2018 оны 7 дугаар сарын 19-нөөс 7 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр 21-нд зарим газраар, 19-20-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байх тул болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал 2018 оны 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа бөгөөд Дархан уул аймгаас Засаг дарга С.Насанбат, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Д.Ганбаяр, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Батбаяр, Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал […]