Entries by Админ С.Саран

Алба хаагчид нэрийн хуудастай боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай зарлиг гаргасан байдаг юм. Энэ ажлын хүрээнд  Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын офицер алба хаагчид уйгаржин Монгол бичгээр бичигдэн “Нэрийн хуудас”-тай боллоо.  Энэ хуудас нь алба хаагч нарын өрөөнд байрлах бөгөөд албаны түвшинд […]

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ БАЙДЛЫН МЭДЭЭ

УЦУОШТөвөөс ирүүлсэн мэдээгээр 2019 оны 10 дугаар сарын 03-аас 07-ныг хүртэл хугацаанд Дархан-Уул аймагт хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байх төлөвтэй байна.

ХОЙД БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ӨСВӨРИЙН АВРАГЧ-2019” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг, эх оронч хүмүүжлийг олгох зорилгоор Хойд бүсийн аймгуудын аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2019” тэмцээн 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Хойд […]

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтын хүрээнд олон улсын “Ахмадын баяр”-ыг угтан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын захиргаа болон Гал түймэр унтраах аврах анги, Улсын нөөцийн салбарт ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа 2019 оны 09 дүгээр […]

БНСУ-ЫН КЕНГИ АЙМГИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭЖ АВАВ

Бүгд найрамдах Солонгос улсын Кёнги аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2017 онд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт Гал унтраах болон тусгай зориулалтын автомашинуудыг албаны үйл ажиллагаанд нийлүүлж байсан юм. Өнөөдөр дээрх төлөөлөгчид /2019.07.01/ Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт хүрэлцэн ирж өнгөрсөн жилүүдэд хүлээлгэн өгсөн автомашинуудын эдэлгээ хэрэглээтэй танилцаж алба хаагч нарт танхимын сургалт хийлээ

ПИРОТЕХНИКИЙН ХЭРЭГСЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна   Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахдаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг дур мэдэн хэрэглэдэг. Зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс […]

ЯРИЛЦАХ ЦАГ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр DBS телевизийн “Ярилцах цаг” нэвтрүүлэгт оролцлоо. Тус нэвтрүүлгээр 2018 оны гал түймрийн нөхцөл байдлын талаар, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, мөс цөмрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх гэсэн 3 чиглэлээр ярилцлага зохион байгуулж иргэд олон нийтэд болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос хэрхэн сэргийлэх […]

цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ: Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд Өнөө шөнө баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр нутгийн төв хэсгээр, 20-22-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурч эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.Ойрын өдрүүдэд хур тунадас, нойтон цас орж эрс сэрүүснэ, салхи 16-18 м/с хүрч шороон болон цасан […]

ИРГЭДИЙН АНХААРАЛД ЦУОШГ-аас ирүүлсэн цаг агаарын мэдээгээр Өнөө шөнө баруун аймгуудын уулархаг нутгаар цочир хүйтэрч, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар усархаг бороо орох тул, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Маргааш өдөр Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч […]

Хэн ч хэзээ ч хаана ч бэлэн

Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд сар бүр зохион байгуулдаг “Хэн ч хэзээ ч хаана ч бэлэн” дадлага сургуульд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих ангийн алба хаагчид хамрагдлаа. Энэ удаагийн дадлага сургуулийг “Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаанд суралцъя” уриатайгаар   аврах дэр, аврах хоолой, аврах сагс, барилгын […]