Алба хаагчид нэрийн хуудастай боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай зарлиг гаргасан байдаг юм. Энэ ажлын хүрээнд  Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын офицер алба хаагчид уйгаржин Монгол бичгээр бичигдэн “Нэрийн хуудас”-тай боллоо.  Энэ хуудас нь алба хаагч нарын өрөөнд байрлах бөгөөд албаны түвшинд анхны нэрийн хуудастай газар болж байгаагаараа онцлог үйл явдал боллоо. 

ХОЙД БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ӨСВӨРИЙН АВРАГЧ-2019” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг, эх оронч хүмүүжлийг олгох зорилгоор Хойд бүсийн аймгуудын аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2019” тэмцээн 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Хойд бүсийн 7 аймгаас шалгарсан өсвөрийн аврагч бүлгүүд оролцсон бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Баатар, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Р.Болдбаатар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Дулам, Улаан загалмайн хорооны нягтлан бодогч Н.Цолмон болон бүлгүүдийн чиглүүлэгч багш нар оролцсон юм. Тэмцээн сурагчдын оюун ухаан, хурд хүч, авхаалж самбааг шаардсан нэлээд өрсөлдөөнтэй болж нийт дүнгээр:
ТЭРГҮҮН байрт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн “Шонхор” бүлгийн сурагчид эзэлж УЛСЫН АВАРГАД ОРОЛЦОХ ЭРХ, Хойд бүсийн өсвөрийн аврагч шилжин явах ЦОМ, Өргөмлөл, Алтан медаль, 400,000 төгрөг,
Дэд байрт Дархан-Уул аймгийн 16 дугаар сургуулийн Жигүүр бүлэг шалгарч Өргөмжлөл, мөнгөн медаль, 300,000 төгрөг,
Гутгаар байрт Орхон аймгийн 17 дугаар сургуулийн “Хурд” бүлэг шалгарч Өргөмжлөл, хүрэл медаль, 200,000 төгрөг,
Тусгай байрт Архангай аймгийн Өгий нуур сумын “Өгийнуурын аврагчид” бүлэг шалгарч Өргөмжлөл, 100,000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.
Бүсийн тэмцээн зохион байгуулахад туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Дархан-Уул аймгийн ЗДТГ, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл, урлагийн газар, Улаан загалмайн хорооны дарга мэргэжилтэн нарт болон Онцгой байдлын газрын нийт бүрэлдэхүүнд талархал илэрхийлье.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтын хүрээнд олон улсын “Ахмадын баяр”-ыг угтан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын захиргаа болон Гал түймэр унтраах аврах анги, Улсын нөөцийн салбарт ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа 2019 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэхүү үйл ажиллагааны үеэр Онцгой байдлын газрын 2019 онд хийж бүтээсэн бүтээлч ажлын гүйцэтгэлийг тэдэнд пресентэйшнээр үзүүлж Газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан албан байрны тохижилт, хүндэтгэлийн өргөөг биечлэн танилцуулсан юм. Ая дууны эгшигт баясаж, амжилт бүтээлээ хэлэлцсэн нэгэн сайхан өдрийг хамтдаа өнгөрүүлсэн ахмад буурлууддаа Онцгой байдлын газрын удирдлагууд эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүллээ.

БНСУ-ЫН КЕНГИ АЙМГИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭЖ АВАВ

Бүгд найрамдах Солонгос улсын Кёнги аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2017 онд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт Гал унтраах болон тусгай зориулалтын автомашинуудыг албаны үйл ажиллагаанд нийлүүлж байсан юм. Өнөөдөр дээрх төлөөлөгчид /2019.07.01/ Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт хүрэлцэн ирж өнгөрсөн жилүүдэд хүлээлгэн өгсөн автомашинуудын эдэлгээ хэрэглээтэй танилцаж алба хаагч нарт танхимын сургалт хийлээ

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Дархан-Уул аймгийн нутгаар 2019 оны 05 дугаар сарын 14, 15-нд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим үед 11-16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Сэрүүсч шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө10-15 градус дулаан байна. Иймд салхи шуурганы үеэр болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү.

“Цэргийн нийтлэг дүрмүүд” шинэчлэгдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаар зарлигаар “Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрмүүд”  шинэчлэгдэн батлагдлаа.

Цэргийн нийтлэг дүрэм нь Зэвсэгт хүчний, Хилийн цэргийн, Дотоодын цэргийн Онцгой байдлын нэгтгэл, анги, салбар, байгууллагын алба хаагч нарт хамаарах бөгөөд Цэргийн дотоод албаны дүрэм, Цэргийн хүрээний ба харуулын албаны дүрэм, Цэргийн жагсаалын дүрэм, Цэргийн сахилгын дүрэм зэрэг нийтлэг дүрмүүдийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.

Аймгийн Засаг даргын албан даалгавар гарсан байна.

Хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 1-04/02 дугаар албан даалгавар гарч ард иргэдэд болзошгүй ой хээрийн болон ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг уриалсан байна.  Read more

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ.

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 77 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 568,6 мянга га талбай түймэрт өртөж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 39,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Түүнчлэн Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 3,4 дүгээр саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 градуссаар дулаан. Хур тунадасны хувьд нутгийн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар ялангуяа нутгийн зүүн хагаст дунджаас бага хур тунадастай, хаврын улиралд нийт нутгаар хуурайшилт өндөр байх төлөвтэй байна.
2019 оны 2 сарын 20-ны өдрийн байдлаар Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байгаагаас Баян-Өлгий, Завхан, Увс аймгийн нутгаар 15-24 см зузаан цастай байна. Харин бусад нутгаар цас багатай, ялангуяа зүүн аймгуудын ихэнх нутгаар цасгүй. Нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байгаа хэдий ч нийт нутгаар цас багатай өвөлжсөнөөс хавар эрт хуурайшилт үүсэх нөхцлийг бүрдүүлж байна. ой, хээрийн түймрийн шалтгаан нөхцлийн дийлэнх хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэж байна. Иймд ой, хээрийн бүсэд зорчин явагсад: автомашин техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах, гал асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх, гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах, насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх, түймэр унтраах шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын  газраас анхааруулж байна.

МЭНДЧИЛГЭЭ

Онцгой байдлын албаны нийт офицер, ахлагч, ажилтан албан хаагчид аа

Эрхэм хүндэт ард иргэд ээ

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үндсэн чиг үүрэг нь  Монгол Улсын хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин, түүх соёлын үнэт зүйлсийг болзошгүй байгалийн, болон технологийн аюул, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгуулах явдал юм. Read more

ПИРОТЕХНИКИЙН ХЭРЭГСЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

 

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахдаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг дур мэдэн хэрэглэдэг.

Зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол гардаг юм. Тухайлбал 2010-2011 онд пиротехникийн хэрэгсэлд 11 хүн өртөж бие эрхтэнээ гэмтээж байжээ.

Тиймээс зөвшөөрөлгүйгээр салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг иргэдийн гар дээрээс худалдаж авахгүй байх, эрх бүхий байгууллагаас худалдан авсан бол заавар санамжийг мөрдөх, сүлд модоо 12 волтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх, оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг  орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн обьктын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС АНХААРУУЛЖ БАЙНА.