Улсын аварга шалгаруулах тэмцээнээс баг тамирчид Мөнгөн медаль хүртлээ.

Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21,22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан билээ. Энэ тэмцээнд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид Байлдааны тархалтын төрөлд 33,54 секундын амжилтаар Мөнгөн медал хүртсэн амжилт үзүүлжээ.Мөн Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч ахлах дэслэгч О.Батсайхан ГУТОТС-ын Довтолгооны шатны төрөлд 16 секунд, саадтай 100 метрийн төрөлд 16,76 секундын амжилтаар 2 төрөлтөөр “Алтан медаль”, Довтолгооны шатны төрөлд 15,82 секундын амжилтаар тус ангийн аврагч гал сөнөөгч ахлагч Г.Гантулга “Шилдэг 8”-д шалгарсан амжилт үзүүлсэн. Баг тамирчдыг Онцгой байдлын газрын дарга Хурандаа Г.Батбаяр хүлээн авч газрын даргын Б/82 тушаалаар тамирчин алба хаагчдын эрүүл мэндийг нөхөн сэргээх чөлөө олгож тэмцээнд амжилттай оролцсоныг сайшаан ГУТОТС-ыг хөгжүүлэх их үйлсэд амжилт хүслээ.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал 2018 оны 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа бөгөөд Дархан уул аймгаас Засаг дарга С.Насанбат, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Д.Ганбаяр, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Батбаяр, Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгийн байцаагч хошууч С.Мөнхбат, Холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Н.Төрбат нар оролцож байна.

Азийн сайд нарын хурлын үеэр Ази, Номхон далайн бүс нутгийн улс орны төлөөлөгчид   “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн эхний гурван жилийн үйл ажиллагаа, Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ахиц, дэвшлийг үнэлж дүгнэн бодлогын гурван томоохон баримт бичгийг батлан гаргах ба Үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегитай улс орны тоог нэмэгдүүлэх 2018-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл,” Улаанбаатарын тунхаглал”-ыг батлан гаргах юм.

ХЭН Ч ХЭЗЭЭ Ч ХААНА Ч БЭЛЭН

Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага олгох ажлыг эрчимжүүлэх зорилгоор  “Хэн ч хэзээ ч хаана ч бэлэн” буухиа тэмцээнийг удирдамжийн дагуу УЗХ-ны сайн дурын 15 идэвхтэн гишүүдийг хамруулан 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Иргэдийг гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалтын цогцолбор”-т зохион байгууллаа. Read more

Ой хээрийн түймрийн үед дайчлагдах 1-р ээлжийн томилгоот бүрэлдэхүүнд дадлага сургалт зохион байгууллаа.


Read more

“гал тоглоом биш” гар зургийн уралдаан зарлагдлаа

Зургийн уралдаандаа идэвхтэй оролцоорой хүүхдүүдээ

“ГАМШГИЙН АЮУЛ ДЭЛХИЙ ДАХИНД” зохион бичлэгийн уралдааны шагналыг гардууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гамшиг, гал түймэр техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх,түүний аюул осол эрсдлийн талаар судлуулах дүгнэлт хийлгэх, Улаан загалмай, Даатгалын байгууллагын  үйл ажиллагааг таниулах ач тусыг мэдүүлэх зорилгоор Онцгой байдлын газраас “ГАМШГИЙН АЮУЛ ДЭЛХИЙ ДАХИНД” Read more

Шарын гол суманд гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулав.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Шарын гол суманд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Read more

ДАРАЛТАТ УСАН ГАЛ УНТРААГУУЛЫГ ТУРШЛАА.

Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас иргэд олон нийтэд Гамшгаас хамгаалах сургалт дадлагыг байнга зохион байгуулдаг билээ. Read more

ЦЭРГИЙН БИЕИЙН ТАМИРЫН СТАНДАРТААР ШҮҮЛЭГ АВЛАА.

Онцгой байдлын газрын нийт алба хаагчдаас Цэргийн биеийн тамирын стандартаар шүүлэг авч нэгтгэлээ.

Read more

ЖУРМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журмын сургалт Read more