Алба хаагчид нэрийн хуудастай боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай зарлиг гаргасан байдаг юм. Энэ ажлын хүрээнд  Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын офицер алба хаагчид уйгаржин Монгол бичгээр бичигдэн “Нэрийн хуудас”-тай боллоо.  Энэ хуудас нь алба хаагч нарын өрөөнд байрлах бөгөөд албаны түвшинд анхны нэрийн хуудастай газар болж байгаагаараа онцлог үйл явдал боллоо. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтын хүрээнд олон улсын “Ахмадын баяр”-ыг угтан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын захиргаа болон Гал түймэр унтраах аврах анги, Улсын нөөцийн салбарт ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа 2019 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэхүү үйл ажиллагааны үеэр Онцгой байдлын газрын 2019 онд хийж бүтээсэн бүтээлч ажлын гүйцэтгэлийг тэдэнд пресентэйшнээр үзүүлж Газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан албан байрны тохижилт, хүндэтгэлийн өргөөг биечлэн танилцуулсан юм. Ая дууны эгшигт баясаж, амжилт бүтээлээ хэлэлцсэн нэгэн сайхан өдрийг хамтдаа өнгөрүүлсэн ахмад буурлууддаа Онцгой байдлын газрын удирдлагууд эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүллээ.

ОБЕГ-ын даргын 2017 оны А/325 дугаар тушаал  бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах ерөнхий журмын хэрэгжилтийг хангах, алба хаагч нарт  орон нутгийн газарзүйн байршил, цаг агаарын болон болзошгүй гамшиг ослын үед цагийн байдалтай уялдуулж аврах ажиллагаа зохион байгуулах, үнэлэх, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргалтын түвшинд  штабын дадлага сургалтыг гүйцэтгэж,  сургаж дадлагажуулах зорилгоор Дархан Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын хээрийн гаралтыг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн буудлагын талбайд зохион байгууллаа. Тус сургуулийн хүрээнд:

 Хээрийн нөхцөлд штаб байгуулах.

  1. Аврах ажиллагааны багаж зэвсэглэмжийг ажилд бэлтгэх, ажиллуулах дараалал
  2. Радио станцыг ажилд бэлтгэх, холбоонд орох
  3. Ой, хээрийн түймрийн аранз, анги, салаадын түймэр унтраах багаж хэрэгсэлийн бэлэн байдал
  4. Автомашины бэлэн байдлыг шалгаж үнэлгээ дүгнэлт өгөх зэрэг 5 чиглэлээр ажил үүргийг амжилттай гүйцэтгүүлж аранзан дахь материалаар хээрийн цай, 1,2 дугаар хоол хийлгэн үнэллээ.

Хээрийн гаралт 6:30 цаг үргэлжилж нийт алба хаагчдын 86,7 хувь хамрагдсан байна.

ИРГЭДИЙН АНХААРАЛД

ЦУОШГ-аас ирүүлсэн цаг агаарын мэдээгээр Өнөө шөнө баруун аймгуудын уулархаг нутгаар цочир хүйтэрч, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар усархаг бороо орох тул, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Маргааш өдөр Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Хэн ч хэзээ ч хаана ч бэлэн

Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд сар бүр зохион байгуулдаг “Хэн ч хэзээ ч хаана ч бэлэн” дадлага сургуульд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих ангийн алба хаагчид хамрагдлаа. Энэ удаагийн дадлага сургуулийг “Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаанд суралцъя” уриатайгаар   аврах дэр, аврах хоолой, аврах сагс, барилгын өндөр давхарт 2 сунадаг шат ашиглан гарах, нэрвэгдсэн иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гал унтраах гэсэн үндсэн 5 чиглэлээр зааж сурган дадлагажуулсан. Дадлага ажлын дараа 3 багт хуваагдан дээрх 5 төрлийн өртөө дамжин буухиачилсан тэмцээн зохион байгуулж дадлага ажлаа бататгалаа.

Хөнгөн атлетик 2018 улсын аваргын тэмцээнээс хос хүрэл медаль хүртжээ.

Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн”-д ГТУА-54 дүгээр ангийн аврагч гал сөнөөгч Б.Ачитбилэг амжилттай оролцож 4*100 төрөлд болон багийн амжилтаар тус тус хүрэл медал хүртэж Хос Хүрэл медалийн эзэн болсон байна.

Дархан Уул аймгийн Шарын гол суманд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль амжилттай зохион байгуулагдлаа.

Дархан Уул аймгийн Шарын гол суманд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль      2018 оны 05 дугаар сарын 17,18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд Шарын гол сумын засаг даргын захирамж гарч сумын хэмжээнд 2018 оны 05 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажилласан бөгөөд энэ хүрээнд Гамшгаас хамгаалах мэргэжлийн алба, мэргэжлийн ангийн алба хаагч нар 1534,4 метр  үерийн далан шуудууг цэвэрлэж, 912 метр үерийн даланг сэргээн засварласан байна. Энэхүү дадлага сургуулийг хийснээр сумын онцгой комисс, мэргэжлийн анги гамшгийн үед хариу арга хэмжээ авах салбар дундын харилцан хамтын ажиллагааг сайжруулах мэдлэг чадвараа дээшлүүлж гамшгийн үед ажиллах дадлыг эзэмшлээ.

Шарын гол суманд гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулав.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Шарын гол суманд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Read more

Улаан загалмайн нийгэмлэгээс хамтын ажиллагааны хүрээнд мэдээлэл солилцлоо.

Олон Улсын Улаан загалмайн Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны санхүүжилтээр Монголын улаан загалмайн нийгэмлэгээс авч хэрэгжүүлсэн “Малчдад үзүүлсэн хүмүүнлэгийн тусламж”-ийн дараах хяналт, үнэлгээ чиглэлээр мөн малчдын сэтгэл ханамжийн судалгааг хийхээр ирсэн мэргэжилтэнүүд 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Онцгой байдлын газар болон анхан шатны хороон дээр хийгдэж буй ажлын талаар хамтын ажиллагааны хүрээнд мэдээлэл солилцлоо.

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ ТЕЛЕ ХИЧЭЭЛ

Read more