“ӨСВӨРИЙН АВРАГЧ КЛУБ”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГАН ЗААВАРЛАВ

Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах сурагчдад мэдлэг түгээх зорилгоор МОН-13/301 төсөл, ДЗМОУБ-ын Дархан нутгийн хөгжлийн хөтөлбөр, Улаан загалмайн хорооноос санхүүжилтээр байгуулсан “Өсвөрийн аврагч” клуб ажиллуулдаг 5 сургууль байдаг бөгөөд сар бүр шавь нартаа Аюулгүй амьдрах ухааныг хэрхэн дадал болгох талаар мэдлэг олгодог юм. Дээрх ажлын явцыг шалган үнэлж, заавар зөвлөмж өгч гарын авлага материалаар хангах зорилгоор Ерөнхий боловсролын Од, Оюуны ирээдүй, Жигүүр цогцолбор, 1,9 дүгээр дунд сургуулийн нийгмийн ажилтан нартай уулзаж      сургалтын явцтай танилцан заавар зөвлөмж өглөө. Дээрх ажлын хүрээнд “Өсвөрийн аврагч” клубийг удирдан зохион байгуулдаг анги даасан багш нарт болон нийгмийн ажилтан нарт болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаарх плакат, Онцгой мэдээ сонин болон гарын авлагаар ханган цаашдын үйл ажиллагаагаа тогтмолжуулах талаар заавар зөвлөмж өгсөн. Аймгийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд 2-р сарын 28-ны байдлаар 2960 сурагч, 100 багш гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 104 цагийн сургалтад сууж мэдлэг авсан байна.

ДАДЛАГААР МЭДЛЭГЭЭ БАТАТГАВ

Гамшгаас хамгаалах Санхүү нөөц хангалтын мэргэжлийн ангийн Хүнсний хангалтын бүлгийн нэг болох Өег гурил ХХК-ийн ажилтан нарт өнөөдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Гарын доорх материалаар эмнэлгийн анхны тусламж үзүүлэх” бүлэг  сэдвийн дор “Амьдруулах суурь тусламж”, “Төрөл бүрийн боолт”, “Нэрвэгдсэн иргэнийг аюулгүй талбайд зөөвөрлөх” зэрэг сэдвээр 1 цагийн дадлага ажил зохион байгууллаа. Энэ удаагийн сургалт нь танхимаар бус дадлагаар явагдсанаараа онцлог боллоо.

“ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА” байгууллагаар тодорлоо

Билгийн тоололын 17 жарны “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилд Дархан хотын эдийн засаг, нийгмийн хөгжилд идэвхи санаачилга, хичээл зүтгэл, ур чадвараараа бусад байгууллагад үлгэр дууриалал үзүүлэхүйц бүтээн байгуулалт хийж  манлайлан ажилласанд Онцгой байдлын газрын хамт олныг Дархан сумын “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА” байгууллагаар өргөмжилсөн ба шагнал гардуулах ажиллагаа өнөөдөр /2018.02.14/ Залуучууд театрт ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж цаашдын авран хамгаалах ариун үйлсэд нь амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

ДАРХАН ЗАХ ДЭЭР ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сар шинийн баярыг  тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан  ОБГ-ын даргын баталсан “Цагаан сар” нэгдсэн арга хэмжээний  хүрээнд Гал түймэр унтраах аврах 54 дүгээр ангийн бүрэлдэхүүн 2018 оны 02 дугаар  сарын 14-ны өдөр Дархан Уул аймгийн иргэд олноор үйлчлүүлдэг Дархан захын урд талбайд галын аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөгийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр 250 иргэнд санамж сэрэмжлүүлгийн материал тараан ажилласан байна.

Хиймэл нуур болон Хараа Орхон голуудад мөсний зузааны хэмжилт хийлээ.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар, Хараа, Ерөө голын сав газрын захиргаа хамтран хиймэл нуурууд болон аймгийн нутаг дэвсгэрээр урсан өнгөрдөг Хараа, Орхон голуудад 2018 оны 02 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд мөсний зузааны хэмжилт хийж аюулгүй хэмжээг тодорхойлон ажиллалаа. Гол болон хиймэл нууруудад битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, зарим хэсгүүдэд мөсний бат бэх чанар алдагдаж цөмрөх эрсдэлтэй хүн, мал, автомашин техниктэйгээр зорчиход аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна. Иймд иргэд та бүхэн сар шинийн баяр амралтын өдрүүдэд хөдөө орон нутагт золгуутаар явахдаа баталгаат зам гүүрээр зорчин мөс цөмрөх болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

ХҮЙТНИЙ УЛИРАЛЫН ХЭЭРИЙН ГАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын ГТУА-54 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн хүйтний улиралд гамшгийн голомтод ажил үүрэг гүйцэтгэх, холбооны техник хэрэгсэл ашиглан мэдээлэл дамжуулах, солбилцолыг тодорхойлох, алба хаагчдын сэтгэл зүй болон албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 12-ны өглөө Дархан сумын 1-р багийн нутаг Таван тохой гэх газар хээрийн гаралт зохион байгууллаа. Алба хаагчид 3 км марш үйлдэж, байршил тогтоогч, луужин болон цаг, нар, газрын онцлогийг ашиглан зүг чиг баримжаалах аргууд, аранзны үзлэг, малын гоц халдварт өвчин гарсан үед газрын зураг дээр ажиллах талаар сурсан мэдсэнээ бататган хээрийн гал тогоог зохион байгуулж ажиллалаа.

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БОЛЛОО

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Дархан сумын 6 дугаар багийн Засаг даргатай хамтран Read more

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

УЦУОША-наас ирүүлсэн мэдээгээр аймгийн нутгаар 2018 оны 08-09 нд ихэнх нутгаар бага зэргийн, Read more

АЙМГИЙН “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-УУДЫГ ТОДРУУЛАХ ЦАХИМ САНАЛ ХУРААЛТ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ.

Алтан унжлагат хэмээх Гал Тахиа жилийн аймгийн “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-уудыг тодруулах Цахим санал хураалт өнөөдрөөс эхэллээ. Read more

ГАМШГААС ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨЛТ, БЭЛЭН БАЙДАЛ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, ХОШУУЧ С.МӨНХБАТ

Алтан унжлагат хэмээх Гал Тахиа жилийн аймгийн “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-уудыг тодруулах Цахим санал хураалт өнөөдрөөс эхэллээ. Read more