ГҮНИЙ УСНААС АВРАХ АЖИЛЛАГААНЫ ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Эрэн хайх аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын аврагч-гал сөнөөгчдийн дунд гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааны чадавхийг бататган дээшлүүлэх зорилгоор 2018 оны 07 дугаар сарын 24-ны өдөр “Иргэд автомашинтайгаар осолдсон үед аврах ажиллагааг зохион байгуулах нь” цагийн байдал дээр ажиллах дадлага сургуулийг хийж гүйцэтгэлээ. Сургууль :
1. Усны гүнийн камер ашиглан тандалт хийх
2. Аврагч нар 8 метрийн гүний шумбалт хийн нэрвэгдсэн иргэнийг усны гүнээс гаргах
3. Усанд осолдсон иргэнд амилуулах суурь тусламж үзүүлэх
4. Живсэн автомашиныг усны гүнээс татан гаргах гэсэн 4 үе шаттайгаар явагдлаа.

Сургалт дадлагад нийт 24 алба хаагч хамрагдаж аврах ажиллагааны дадлага сургуулийн дараа алба хаагч нар хиймэл нуурын нэг эрэгээс нөгөө эрэг рүү сэлж чадвараа үнэлүүлсэн байна. Энэ үеэр Улаанбаатар хотоос кинозураг авалт хийхээр ирсэн “Очир филм” киностудийн 11 ажилтан сургуулийн үйл ажиллагаатай танилцан дироноор бичлэг хийж зураг авалтанд оруулж ажилласан байна.
Сургуульд ОБЕГ-ын даргын 2013 оны А/921 дугаар тушаалын хавсралт “Уснаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах журам”-ыг мөрдлөг болголоо.

2018 оны 7 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр 27, 30-нд Дархан-Уул аймгийн ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-17 градус, 27, 28-нд өдөртөө 17-22, бусад хугацаанд 25-30 градус дулаан байх тул болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлнэ үү.
2018 оны 7 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 30-ныг хүртэлх өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

Улсын аварга шалгаруулах тэмцээнээс баг тамирчид Мөнгөн медаль хүртлээ.

Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21,22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан билээ. Энэ тэмцээнд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид Байлдааны тархалтын төрөлд 33,54 секундын амжилтаар Мөнгөн медал хүртсэн амжилт үзүүлжээ.Мөн Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч ахлах дэслэгч О.Батсайхан ГУТОТС-ын Довтолгооны шатны төрөлд 16 секунд, саадтай 100 метрийн төрөлд 16,76 секундын амжилтаар 2 төрөлтөөр “Алтан медаль”, Довтолгооны шатны төрөлд 15,82 секундын амжилтаар тус ангийн аврагч гал сөнөөгч ахлагч Г.Гантулга “Шилдэг 8”-д шалгарсан амжилт үзүүлсэн. Баг тамирчдыг Онцгой байдлын газрын дарга Хурандаа Г.Батбаяр хүлээн авч газрын даргын Б/82 тушаалаар тамирчин алба хаагчдын эрүүл мэндийг нөхөн сэргээх чөлөө олгож тэмцээнд амжилттай оролцсоныг сайшаан ГУТОТС-ыг хөгжүүлэх их үйлсэд амжилт хүслээ.

Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү.

2018 оны 7 дугаар сарын 19-нөөс 7 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр
21-нд зарим газраар, 19-20-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байх тул болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал 2018 оны 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа бөгөөд Дархан уул аймгаас Засаг дарга С.Насанбат, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Д.Ганбаяр, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Батбаяр, Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгийн байцаагч хошууч С.Мөнхбат, Холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Н.Төрбат нар оролцож байна.

Азийн сайд нарын хурлын үеэр Ази, Номхон далайн бүс нутгийн улс орны төлөөлөгчид   “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн эхний гурван жилийн үйл ажиллагаа, Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ахиц, дэвшлийг үнэлж дүгнэн бодлогын гурван томоохон баримт бичгийг батлан гаргах ба Үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегитай улс орны тоог нэмэгдүүлэх 2018-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл,” Улаанбаатарын тунхаглал”-ыг батлан гаргах юм.