Үерийн аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

УЦУОШАлбанаас ирүүлсэн мэдээгээр Хараа голын усны түвшин нэмэгдэж 170 см болсон нь үерийн түвшинээс 2см-ээр давсан улмаар энэ сарын 30, 9-р сарын 1-ны өдрүүдэд нийт нутгаар дуу цахилгаантай бороо орж голын усны түвшин дээшлэх төлөвтэй байна. Иймд иргэд хамт олон найз нөхдөөрөө гол, усны ойролцоо амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ аюулгүй байдлаа хангах, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, бага насны хүүхдийг ганцааранг нь явуулахгүй, голын эрэг орчмоор тоглуулахгүй байх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Дархан Уул аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна

Хэн ч хэзээ ч хаана ч бэлэн

Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд сар бүр зохион байгуулдаг “Хэн ч хэзээ ч хаана ч бэлэн” дадлага сургуульд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих ангийн алба хаагчид хамрагдлаа. Энэ удаагийн дадлага сургуулийг “Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаанд суралцъя” уриатайгаар   аврах дэр, аврах хоолой, аврах сагс, барилгын өндөр давхарт 2 сунадаг шат ашиглан гарах, нэрвэгдсэн иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гал унтраах гэсэн үндсэн 5 чиглэлээр зааж сурган дадлагажуулсан. Дадлага ажлын дараа 3 багт хуваагдан дээрх 5 төрлийн өртөө дамжин буухиачилсан тэмцээн зохион байгуулж дадлага ажлаа бататгалаа.

Хөнгөн атлетик 2018 улсын аваргын тэмцээнээс хос хүрэл медаль хүртжээ.

Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн”-д ГТУА-54 дүгээр ангийн аврагч гал сөнөөгч Б.Ачитбилэг амжилттай оролцож 4*100 төрөлд болон багийн амжилтаар тус тус хүрэл медал хүртэж Хос Хүрэл медалийн эзэн болсон байна.