Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ

Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд

УЦУОШГ-аас ирүүлсэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр Дархан-Уул аймгийн нутгаар энэ сарын 26-28-нд ихэнх нутгаар, 29, 30-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос 4-9 м/с, 26-29-нд түр зуур 12-14 м/с хүрч цасан шуурга шуурах төлөвтэй тул болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлнэ үү.

ОБЕГ-ын даргын 2017 оны А/325 дугаар тушаал  бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах ерөнхий журмын хэрэгжилтийг хангах, алба хаагч нарт  орон нутгийн газарзүйн байршил, цаг агаарын болон болзошгүй гамшиг ослын үед цагийн байдалтай уялдуулж аврах ажиллагаа зохион байгуулах, үнэлэх, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргалтын түвшинд  штабын дадлага сургалтыг гүйцэтгэж,  сургаж дадлагажуулах зорилгоор Дархан Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын хээрийн гаралтыг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн буудлагын талбайд зохион байгууллаа. Тус сургуулийн хүрээнд:

 Хээрийн нөхцөлд штаб байгуулах.

  1. Аврах ажиллагааны багаж зэвсэглэмжийг ажилд бэлтгэх, ажиллуулах дараалал
  2. Радио станцыг ажилд бэлтгэх, холбоонд орох
  3. Ой, хээрийн түймрийн аранз, анги, салаадын түймэр унтраах багаж хэрэгсэлийн бэлэн байдал
  4. Автомашины бэлэн байдлыг шалгаж үнэлгээ дүгнэлт өгөх зэрэг 5 чиглэлээр ажил үүргийг амжилттай гүйцэтгүүлж аранзан дахь материалаар хээрийн цай, 1,2 дугаар хоол хийлгэн үнэллээ.

Хээрийн гаралт 6:30 цаг үргэлжилж нийт алба хаагчдын 86,7 хувь хамрагдсан байна.

цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ:
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд

Өнөө шөнө баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр нутгийн төв хэсгээр, 20-22-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурч эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.Ойрын өдрүүдэд хур тунадас, нойтон цас орж эрс сэрүүснэ, салхи 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 

Иргэдэд зориулсан мэдээллийн “www.e-khutuch.mn” удахгүй ажиллаж эхэлнэ.

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор баталсан билээ. Энэ хүрээнд иргэд хүссэн цагтаа, хүссэн газраасаа шаардлагатай мэдээлэл авах, сургалт, сурталчилгаа, зөвлөгөө мэдээллийн баталгаатай эх сурвалж болох эрх зүйн цахим мэдээллийн сан “www.e-khutuch.mn” портал цахим хуудсыг бүтээж, ашиглалтад оруулах ажлыг Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Нээлттэй нийгэм Форум”-тай хамтран туршилтын шатанд хэрэгжүүлж эхэлж байгаа бөгөөд сайтын талаар санал хүсэлт авах, зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс мэргэжилтэн Дэлгэрсайхан ирж мэдээлэл хийлээ.

ИРГЭДИЙН АНХААРАЛД

ЦУОШГ-аас ирүүлсэн цаг агаарын мэдээгээр Өнөө шөнө баруун аймгуудын уулархаг нутгаар цочир хүйтэрч, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар усархаг бороо орох тул, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Маргааш өдөр Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.