ЯРИЛЦАХ ЦАГ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр DBS телевизийн “Ярилцах цаг” нэвтрүүлэгт оролцлоо. Тус нэвтрүүлгээр 2018 оны гал түймрийн нөхцөл байдлын талаар, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, мөс цөмрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх гэсэн 3 чиглэлээр ярилцлага зохион байгуулж иргэд олон нийтэд болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос хэрхэн сэргийлэх талаар мэдээ мэдээлэл хүргэлээ.

ХҮЧТЭЙ САЛХИ, ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА БОЛОХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.

2018 оны 12 дугаар сарын 2-нд нийт нутгаар цас, 3-нд зарим газраар бага зэргийн цас орж, салхи 2-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах тул малчид малтайгаа уруудах, шуурганд тѳѳрѳх, осгох эрсдэлээс урьдчилан сэргийлж малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах, хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, ѳндѳр настан болон хѳгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж  зам даваа боогдож халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бѳѳгнѳрѳл үүсэх зэрэг хүндрэл гардаг тул хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохолдолд замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж шатахууны нѳѳцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

2018 оны эхний 11 сарын байдлаар Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 124 удаагийн объектын гал түймрийн дуудлагаар Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж 61 хүний амь насыг авран хамгаалжээ.
Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх, үнс нурмыг таглаа бүхий зориулалтын саванд хийж занших, гэр орондоо зул, хүж, лаа, дэн асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, түүнийг хяналттай байлгах, шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах, эвдрэл гэмтэлтэй зориулалтын бус цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх, гарааш ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байх, төрөл бүрийн цахилгаан халаагуур, халаагчийг хэрэглэхдээ цахилгаан ашиглалтын дүрэм, аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөх, холбогдох байгууллагуудаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг Онцгой байдлын газраас зөвлөж байна.

АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ЗАР

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт Хөдөө аж ахуй, газар тариалангийн технологич, Газрын тосны хадгалалт, тээвэрлэлтийн инженер,Биотехнологич чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн, Онцгой байдлын байгууллагад алба хаах журмын шаардлага хангасан иргэдийг Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн ангид агрономич, үрийн улаан буудайн нярав, шатах тослох материалын няравын ажилд тус тус сонгон шалгаруулж ажилд авна.Бүрдүүлэх материал:
Цээж зураг /3*4/ – 4ш
– Төрийн албан хаагчийн анкет
-Багийн засаг даргын тодорхойлолт
-Гурван үеийн намтар
-Бакалаврын диплом /эх хувь/
-Цэргийн үүрэгтний үнэмлэх / Эрэгтэй бол цэргийн алба хаасан байх/
-Иргэний үнэмлэх /нотариатаар батлуулсан байх/

Шарын гол сумын иргэн сэтгэлийн үг ирүүллээ.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНД

Монгол Улсын хэмжээнд ажил үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдлын алба хаагчид тэдний гэр бүл, тус хамт олны удирдлагуудад жирийн ажилчин гаралтай тэтгэврийн би энэхүү сэтгэлийн үгийг Монголын олон мянган эцэг эхийн төлөөлөл болон бичлээ.

Юуны өмнө Монгол орны өнцөг булан бүрт хэлж ирдэггүй байгалийн онц аюултай үзэгдэлүүд болон хүний буруутай үйл ажиллагааны буруугаас болсон гамшигтай нойр хоол, орон гэр, үр хүүхдээ үл хайхран эр хүний өргөсөн тангараг, эх оронч үгийн дор нэгдэж тулалдах бие, сэтгэл зүрх, бүхий л зүйлээ дайчлан ажилладаг Онцгой байдлын алба хаагч нарын үүрэгт ажилдаа шамдан ямар ч зовлон бэрхшээлийг өөрийн биеэр туулж давдаг эгэл баатрууддаа иргэн хүний хувьд талархаж дэмжиж явдагаа илэрхийлэхийн зэрэгцээ өөрийн эр зориг хүслээрээ энэ албанд орж тангараг өргөн ажиллаж буй нэг ч гэсэн алба хаагчид урам зориг өгөхсөн гэсэн минь энэ билээ.

Өнөөгийн нийгэмд цалингийн зээлтэй, гэр бүл нь ажилгүй, түрээсийн байранд айл болдог эсвэл хадам болон эх эцэгтэйгээ цуг амьдарч зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа хэдий ч хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа алба хаагч нартаа төрийн түшээ нар минь байр орныг хөнгөлөлттэйгээр шийдэж өгч байвал иргэн хүний хувьд баярлах талархах зүйл тэр байна. Олон хүний бодит амьдралын харагдаж байгаа өнцөг миний зүгээс ийм байна. Эцэг хүний хувьд эх орны иргэн хүний хувьд би энэхүү сэдвийг хөндлөө.

Удирдах албаны төлөөлөлүүд минь алба хаагчдынхаа дотоод сэтгэлд орж ажиллаарай гэж гуйж, энэ хүсэлт захидлаар Гамшигтай тэмцэгч алба хаагч нар бие бүрэлдэхүүнээрээ эх орныхоо эгэл баатарууд шүү гэж хэлхийг хүссэн юм.

Төр улс минь түвшин байж, Төрсөн биес тань эрүүл саруул байг.

 

ДАРХАН УУЛ АЙМАГ

ШАРЫН ГОЛ СУМЫН ДАРХАН БАГИЙН ИРГЭН,

ӨНДӨР НАСТАН Б.ГАНТИГ