МЭНДЧИЛГЭЭ

Онцгой байдлын албаны нийт офицер, ахлагч, ажилтан албан хаагчид аа

Эрхэм хүндэт ард иргэд ээ

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үндсэн чиг үүрэг нь  Монгол Улсын хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин, түүх соёлын үнэт зүйлсийг болзошгүй байгалийн, болон технологийн аюул, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгуулах явдал юм. Read more

ПИРОТЕХНИКИЙН ХЭРЭГСЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

 

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахдаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг дур мэдэн хэрэглэдэг.

Зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол гардаг юм. Тухайлбал 2010-2011 онд пиротехникийн хэрэгсэлд 11 хүн өртөж бие эрхтэнээ гэмтээж байжээ.

Тиймээс зөвшөөрөлгүйгээр салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг иргэдийн гар дээрээс худалдаж авахгүй байх, эрх бүхий байгууллагаас худалдан авсан бол заавар санамжийг мөрдөх, сүлд модоо 12 волтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх, оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг  орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн обьктын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС АНХААРУУЛЖ БАЙНА.

 

 

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт дараах шаардлага хангасан иргэдийг сонгон шалгаруулж ажилд авна. Үүнд:
-Гамшгийн эрсдлийн удирдлага, үнэлгээний асуудал эрхэлсэн мэргэжилтэн /Онцгой байдлын ажил, санхүү эдийн засаг, эрхзүй, байгалийн шинжлэх ухаан, мэдээллийн технологи, барилга, уул уурхай, дэд бүтцийн инженер, эрсдлийн удирдлага, газар зүй, орон зайн мэдээллийн технологи мэргэжлүүдээр бакалаврын зэрэгтэй,
-Урьдчилан сэргийлэх, хэвлэл олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн мэргэжилтэнээр /Сэтгүүлч, гадаад харилцааны мэргэжлээр бакалаврын зэрэгтэй/