Алба хаагчид нэрийн хуудастай боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай зарлиг гаргасан байдаг юм. Энэ ажлын хүрээнд  Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын офицер алба хаагчид уйгаржин Монгол бичгээр бичигдэн “Нэрийн хуудас”-тай боллоо.  Энэ хуудас нь алба хаагч нарын өрөөнд байрлах бөгөөд албаны түвшинд анхны нэрийн хуудастай газар болж байгаагаараа онцлог үйл явдал боллоо. 

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ БАЙДЛЫН МЭДЭЭ


УЦУОШТөвөөс ирүүлсэн мэдээгээр 2019 оны 10 дугаар сарын 03-аас 07-ныг хүртэл хугацаанд Дархан-Уул аймагт хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байх төлөвтэй байна.

ХОЙД БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ӨСВӨРИЙН АВРАГЧ-2019” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг, эх оронч хүмүүжлийг олгох зорилгоор Хойд бүсийн аймгуудын аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2019” тэмцээн 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Хойд бүсийн 7 аймгаас шалгарсан өсвөрийн аврагч бүлгүүд оролцсон бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Баатар, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Р.Болдбаатар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Дулам, Улаан загалмайн хорооны нягтлан бодогч Н.Цолмон болон бүлгүүдийн чиглүүлэгч багш нар оролцсон юм. Тэмцээн сурагчдын оюун ухаан, хурд хүч, авхаалж самбааг шаардсан нэлээд өрсөлдөөнтэй болж нийт дүнгээр:
ТЭРГҮҮН байрт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн “Шонхор” бүлгийн сурагчид эзэлж УЛСЫН АВАРГАД ОРОЛЦОХ ЭРХ, Хойд бүсийн өсвөрийн аврагч шилжин явах ЦОМ, Өргөмлөл, Алтан медаль, 400,000 төгрөг,
Дэд байрт Дархан-Уул аймгийн 16 дугаар сургуулийн Жигүүр бүлэг шалгарч Өргөмжлөл, мөнгөн медаль, 300,000 төгрөг,
Гутгаар байрт Орхон аймгийн 17 дугаар сургуулийн “Хурд” бүлэг шалгарч Өргөмжлөл, хүрэл медаль, 200,000 төгрөг,
Тусгай байрт Архангай аймгийн Өгий нуур сумын “Өгийнуурын аврагчид” бүлэг шалгарч Өргөмжлөл, 100,000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.
Бүсийн тэмцээн зохион байгуулахад туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Дархан-Уул аймгийн ЗДТГ, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл, урлагийн газар, Улаан загалмайн хорооны дарга мэргэжилтэн нарт болон Онцгой байдлын газрын нийт бүрэлдэхүүнд талархал илэрхийлье.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтын хүрээнд олон улсын “Ахмадын баяр”-ыг угтан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын захиргаа болон Гал түймэр унтраах аврах анги, Улсын нөөцийн салбарт ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа 2019 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэхүү үйл ажиллагааны үеэр Онцгой байдлын газрын 2019 онд хийж бүтээсэн бүтээлч ажлын гүйцэтгэлийг тэдэнд пресентэйшнээр үзүүлж Газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан албан байрны тохижилт, хүндэтгэлийн өргөөг биечлэн танилцуулсан юм. Ая дууны эгшигт баясаж, амжилт бүтээлээ хэлэлцсэн нэгэн сайхан өдрийг хамтдаа өнгөрүүлсэн ахмад буурлууддаа Онцгой байдлын газрын удирдлагууд эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүллээ.