ТҮҮХЭН ЗАМНАЛЫГ ХАРУУЛСАН САМБАРТАЙ БОЛЛОО

Байгууллага бүр өөр өөрийн онцлог түүхтэй. Цаг хугацааны эрхэнд хувьсан өөрчлөгдөж шинэлэг бүтээц хийц, шинэлэг санаагаар байгууллагын түүхэн хөгжлийн явц үе улирч шинэчлэгдэж байдаг билээ. Аймгийн иргэд, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнд Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний түүхийг таниулах, Онцгой байдлын байгууллага болж өргөжсөн түүхэн замналыг он цагийн дарааллаар үзүүлэх зорилго бүхий түүхэн замналын самбарыг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар коридор хэсэгтээ байршууллаа.