“ГАМШГИЙН АЮУЛ ДЭЛХИЙ ДАХИНД” зохион бичлэгийн уралдааны шагналыг гардууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гамшиг, гал түймэр техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх,түүний аюул осол эрсдлийн талаар судлуулах дүгнэлт хийлгэх, Улаан загалмай, Даатгалын байгууллагын  үйл ажиллагааг таниулах ач тусыг мэдүүлэх зорилгоор Онцгой байдлын газраас “ГАМШГИЙН АЮУЛ ДЭЛХИЙ ДАХИНД” зохион бичлэгийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн ахлах дунд ангийн сурагчдын дунд 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулан явууллаа. Энэ жилийн зохион бичлэгийн уралдаанд 480 гаруй бүтээл ирсэн бөгөөд шалгаруулалтыг БСУГ-ын мэргэжилтэнээр ахлуулсан ажлын хэсэг дүгнэж 26 сурагчийн бүтээл шалгарч 2018 оны 05 дугаар сарын 08-ний өдөр буюу Олон улсын ХҮМҮҮНЛЭГ-ийн өдрөөр Залуучууд театрын тайзнаа  ОБГ, ХГБЗХГ, Монре даатгал, УЗХ-ны дарга нар  шагналыг ёслол төгөлдөр гардууллаа. Сурагчид гамшгийн  аюулын талаар судлаж зохион бичлэгийн уралдаанд оролцсоны үр дүнд хүүхдүүд гамшгийн тухай ойлголт мэдлэгээ дээшлүүлж амьд гарах арга ухаанд суралцах түүний талаарх мэдлэгээ бусдадаа цаашид түгээн дэлгэрүүлэх юм. Сурагчдыг дэмжиж нийгмийн хариуцлагын хүрээнд манлайлан ивээн тэтгэгчээр хамтран ажилласан АПУ ХХК, Үүрэн телефоны Скайтел, Мобиком, Юнител компаниудад талархал илэрхийлье.

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *