Ой хээрийн түймрийн үед дайчлагдах 1-р ээлжийн томилгоот бүрэлдэхүүнд дадлага сургалт зохион байгууллаа.


, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зарим арга хэмжээний тухай” 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 131 дүгээр захирамжийн 4-р хавсралтаар батлагдсан Ой хээрийн түймрийн үед дайчлагдан ажиллах 1-р ээлжийн дайчилгааны 15 аж ахуйн нэгж байгууллагын 243 албан  хаагчдад 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, түймэр унтраах тактик, авах арга хэмжээний талаар хээрийн нөхцөлд онолын сургалтыг явуулж хээрийн түймэр унтраах дадлага хийлгэн томилгоот бүрэлдэхүүний хүн хүч техник хэрэгслэлийн бэлэн байдал, гамшгийн үеийн нөөц бүрдүүлэлтийг шалган үүрэгжүүлж аймгийн хэмжээний судалгааг тодотгосон юм.Дадлага сургуулийн үеэр аранзны үзлэг хийж аранзан дахь материалаар үдийн цай уулгах арга хэмжээг  зохион байгууллаа.

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *