ГҮНИЙ УСНААС АВРАХ АЖИЛЛАГААНЫ ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Эрэн хайх аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын аврагч-гал сөнөөгчдийн дунд гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааны чадавхийг бататган дээшлүүлэх зорилгоор 2018 оны 07 дугаар сарын 24-ны өдөр “Иргэд автомашинтайгаар осолдсон үед аврах ажиллагааг зохион байгуулах нь” цагийн байдал дээр ажиллах дадлага сургуулийг хийж гүйцэтгэлээ. Сургууль :
1. Усны гүнийн камер ашиглан тандалт хийх
2. Аврагч нар 8 метрийн гүний шумбалт хийн нэрвэгдсэн иргэнийг усны гүнээс гаргах
3. Усанд осолдсон иргэнд амилуулах суурь тусламж үзүүлэх
4. Живсэн автомашиныг усны гүнээс татан гаргах гэсэн 4 үе шаттайгаар явагдлаа.

Сургалт дадлагад нийт 24 алба хаагч хамрагдаж аврах ажиллагааны дадлага сургуулийн дараа алба хаагч нар хиймэл нуурын нэг эрэгээс нөгөө эрэг рүү сэлж чадвараа үнэлүүлсэн байна. Энэ үеэр Улаанбаатар хотоос кинозураг авалт хийхээр ирсэн “Очир филм” киностудийн 11 ажилтан сургуулийн үйл ажиллагаатай танилцан дироноор бичлэг хийж зураг авалтанд оруулж ажилласан байна.
Сургуульд ОБЕГ-ын даргын 2013 оны А/921 дугаар тушаалын хавсралт “Уснаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах журам”-ыг мөрдлөг болголоо.

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *