Шарын гол сумын иргэн сэтгэлийн үг ирүүллээ.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНД

Монгол Улсын хэмжээнд ажил үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдлын алба хаагчид тэдний гэр бүл, тус хамт олны удирдлагуудад жирийн ажилчин гаралтай тэтгэврийн би энэхүү сэтгэлийн үгийг Монголын олон мянган эцэг эхийн төлөөлөл болон бичлээ.

Юуны өмнө Монгол орны өнцөг булан бүрт хэлж ирдэггүй байгалийн онц аюултай үзэгдэлүүд болон хүний буруутай үйл ажиллагааны буруугаас болсон гамшигтай нойр хоол, орон гэр, үр хүүхдээ үл хайхран эр хүний өргөсөн тангараг, эх оронч үгийн дор нэгдэж тулалдах бие, сэтгэл зүрх, бүхий л зүйлээ дайчлан ажилладаг Онцгой байдлын алба хаагч нарын үүрэгт ажилдаа шамдан ямар ч зовлон бэрхшээлийг өөрийн биеэр туулж давдаг эгэл баатрууддаа иргэн хүний хувьд талархаж дэмжиж явдагаа илэрхийлэхийн зэрэгцээ өөрийн эр зориг хүслээрээ энэ албанд орж тангараг өргөн ажиллаж буй нэг ч гэсэн алба хаагчид урам зориг өгөхсөн гэсэн минь энэ билээ.

Өнөөгийн нийгэмд цалингийн зээлтэй, гэр бүл нь ажилгүй, түрээсийн байранд айл болдог эсвэл хадам болон эх эцэгтэйгээ цуг амьдарч зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа хэдий ч хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа алба хаагч нартаа төрийн түшээ нар минь байр орныг хөнгөлөлттэйгээр шийдэж өгч байвал иргэн хүний хувьд баярлах талархах зүйл тэр байна. Олон хүний бодит амьдралын харагдаж байгаа өнцөг миний зүгээс ийм байна. Эцэг хүний хувьд эх орны иргэн хүний хувьд би энэхүү сэдвийг хөндлөө.

Удирдах албаны төлөөлөлүүд минь алба хаагчдынхаа дотоод сэтгэлд орж ажиллаарай гэж гуйж, энэ хүсэлт захидлаар Гамшигтай тэмцэгч алба хаагч нар бие бүрэлдэхүүнээрээ эх орныхоо эгэл баатарууд шүү гэж хэлхийг хүссэн юм.

Төр улс минь түвшин байж, Төрсөн биес тань эрүүл саруул байг.

 

ДАРХАН УУЛ АЙМАГ

ШАРЫН ГОЛ СУМЫН ДАРХАН БАГИЙН ИРГЭН,

ӨНДӨР НАСТАН Б.ГАНТИГ

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *