Ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

2018 оны эхний 11 сарын байдлаар Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 124 удаагийн объектын гал түймрийн дуудлагаар Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж 61 хүний амь насыг авран хамгаалжээ.
Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх, үнс нурмыг таглаа бүхий зориулалтын саванд хийж занших, гэр орондоо зул, хүж, лаа, дэн асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, түүнийг хяналттай байлгах, шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах, эвдрэл гэмтэлтэй зориулалтын бус цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх, гарааш ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байх, төрөл бүрийн цахилгаан халаагуур, халаагчийг хэрэглэхдээ цахилгаан ашиглалтын дүрэм, аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөх, холбогдох байгууллагуудаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг Онцгой байдлын газраас зөвлөж байна.

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *