МЭНДЧИЛГЭЭ

Онцгой байдлын албаны нийт офицер, ахлагч, ажилтан албан хаагчид аа

Эрхэм хүндэт ард иргэд ээ

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үндсэн чиг үүрэг нь  Монгол Улсын хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин, түүх соёлын үнэт зүйлсийг болзошгүй байгалийн, болон технологийн аюул, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгуулах явдал юм.

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2018 онд объектын гал түймэр 136, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол  5 удаа тохиолдож 11 хүний амь нас эрсдэж 273.5 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Энэ хугацаанд ГТУА 22,54,55 дугаар ангийн офицер, ахлагч нар аж ахуй нэгж байгууллага, иргэдэд учирч болзошгүй байсан 1,5 тэр бум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсныг цохон тэмдэглэмээр байна.

Энэ бол та бидний амжилт. Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, бид бүхэн улс эх орон, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг илэрхийлэх томоохон жишээ юм.

Онцгой байдлын газрын алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхэд байнга хамтран ажилладаг орон нутгийн удирдлага, аж ахуй нэгж байгууллага, иргэд, олон түмэндээ Онцгой байдлын газрын даргын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсье.

Улиран одож буй 2018 оныхоо алдаа дутагдал, амжилт бүтээлийг дүгнэн айлчлан ирж буй шинэ онд эрүүл энхийн жаргалан ивээж, эх орны минь маргааш улам өнгөлөг гэгээлэг болж, монгол хүн бүрийн хийморь золбоо бадран, сэтгэл уужим, хараа тэнүүн байхын ерөөлийг өргөн дэвшүүлж нийт бие бүрэлдэхүүн тэдний гэр бүлд аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *