ХОЙД БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ӨСВӨРИЙН АВРАГЧ-2019” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг, эх оронч хүмүүжлийг олгох зорилгоор Хойд бүсийн аймгуудын аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2019” тэмцээн 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Хойд бүсийн 7 аймгаас шалгарсан өсвөрийн аврагч бүлгүүд оролцсон бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Баатар, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Р.Болдбаатар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Дулам, Улаан загалмайн хорооны нягтлан бодогч Н.Цолмон болон бүлгүүдийн чиглүүлэгч багш нар оролцсон юм. Тэмцээн сурагчдын оюун ухаан, хурд хүч, авхаалж самбааг шаардсан нэлээд өрсөлдөөнтэй болж нийт дүнгээр:
ТЭРГҮҮН байрт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн “Шонхор” бүлгийн сурагчид эзэлж УЛСЫН АВАРГАД ОРОЛЦОХ ЭРХ, Хойд бүсийн өсвөрийн аврагч шилжин явах ЦОМ, Өргөмлөл, Алтан медаль, 400,000 төгрөг,
Дэд байрт Дархан-Уул аймгийн 16 дугаар сургуулийн Жигүүр бүлэг шалгарч Өргөмжлөл, мөнгөн медаль, 300,000 төгрөг,
Гутгаар байрт Орхон аймгийн 17 дугаар сургуулийн “Хурд” бүлэг шалгарч Өргөмжлөл, хүрэл медаль, 200,000 төгрөг,
Тусгай байрт Архангай аймгийн Өгий нуур сумын “Өгийнуурын аврагчид” бүлэг шалгарч Өргөмжлөл, 100,000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.
Бүсийн тэмцээн зохион байгуулахад туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Дархан-Уул аймгийн ЗДТГ, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл, урлагийн газар, Улаан загалмайн хорооны дарга мэргэжилтэн нарт болон Онцгой байдлын газрын нийт бүрэлдэхүүнд талархал илэрхийлье.

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *