ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 22 ДУГААР АНГИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1962 оны  08 дугаар сарын 17-ны өдрийн 423 дугаар тогтоолоор Дархан хотын гал командыг 2 автомашин, 31 нэгжтэйгээр байгуулагджээ.

Анхны Дархан хотын гал командындаргаар  хошууч Ц.Даржаа, Салааны даргаар  ахлагч Д.Нарандэлгэр,  ахлагч О.Гүрхүү, ахлагч Дашдэлэг нар, Дуудлага хүлээн авагчаар: Дашдолгор, Мөнхтогоо, Пүрэвээ,ГАМ-ны жолоочоор: ахлах ахлагч Жалбараа, ахлагч Чүдэв, ахлах ахлагч Г.Доржпүрэв, ахлах ахлагч Х.Амгалан, ахлах ахлагч Бааст, ахлах ахлагч Чүлтэн-сүрэн, ахлах ахлагчХ.Гүрхүү, Пүрэвдаваа, Гал сөнөөгчөөр:  Ц.Тулга, Г.Батмөнх,  Мэндбаяр, Балжир, Хишгээ, Зандан, Очирбат, Хүүхэнхүү, Дамдинжав, Пүрэвдорж, Р.Батдэлгэр, Д.Пүрэвхуяг, Т.Сэр-Од, Х.Оюунбилэг, З.Гончиг, С.Цээван, Ж.Сүхээ, Адилбиш, Л.Жарандэв,  Өвгөнбүргэд,  Батбаяр, Н.Чинбат , Т.Отгон нарын албан хаагчид ажиллаж байжээ.

Хүн амын тоо өсөн нэмэгдэж суурьшсантай, ардчилал гарч зах зээлийн системд шилжсэнтэй  холбогдууланБНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 90 дугаар тогтоолоор галын аюулаас хамгалах албыг Ардын хурлын гүйцэтгэх захиргаанд харъяалуулж Гал түймэртэй тэмцэх алба нь биеэ даасан үйл ажиллагаа явуулах  болжээ.

        Дархан хотын төв гал команд гэсэн нэртэй байсныг  БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 90 дугаар тогтоол гарсантай холбогдуулан 1991 ондГал унтраах 22 дугаар  анги  болгон орон тоо зохион байгуулалт өөрчилөгдөн 95 албан хаагчтай үүрэг гүйцэтгэж байгаад  2003 онд орон тоо  бүтэцийн өөрчлөлт хийж  78 албан хаагчтай одоог хүртэл үүрэг гүйцэтгэж байна. /ангийн хамт олоны зураг/

 2005 онд  Аврах, гал унтраах анги нэртэй болж , Дархан-Уул аймагт  дэд бүтэц  , хүн амын тоо  нэмэгдэж суурьшил ихэсэнтэй холбогдуулан мөн хойд бүсийн  нутаг дэвсгэрт болох Сэлэнгэ , Орхон аймгуудыг холбосон олон улсын авто замын дагуу  гарч буй зам тээврийн , үйлдвэрлэлийн томоохон осол аваарь гарч байгаа  үед ажиллуулах зорилгоор орон нутагт анх удаа өөрсдийн орон тоонд зохицуулан аймгийн засаг даргын нөөц хөрөнгөөс истана маркын 1 автомашин худалдан авч өгсөнөөр Аврах бүлэг байгуулагдаж а/а Б.Мөнхнасан, д/ч Э.Энхбаяр, а/х Ч.Батдэмбэрэл  нар ажиллаж ирсэн байна.

1963 онд Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хуучнаар хот тохижуулах газрын гражийн 1 давхар байранд  анх орж өөрсдийн хүчээр тохижуулан ажиллаж байгаад 1967 онд  одоогийн Дархан сумын 5-р  багийн  нутаг дэвсгэрт байрлах   “Мөнх-Дэгжих” ХХК-ийн зүүн талд байрлах ягаан тоосгон байранд шижиж байрласан. /Зураг / 1968 оны барилгын /

1970 онд одоогийн Дархан сумын 8-р багийн  генерал Д.Бавуугийн гудамжинд Анхны Гал унтраах зориулалтын 5 автомашины гражтай депогийн 1 давхар  цагаан тоосгон  баригдсан байранд  байрлуулж, 1992 онд өөрсдийн хүч хөрөнгөөр 2 давхар болгон өргөтгөл хийж тохижуулж одоо хүртэл ард иргэдийн аюулгүй амгалан тайван байдлын төлөө ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.   /1998 оны ангийн барилга/

       Дархан хотын төв командын даргаар:  хошууч Ц.Даржаа,  ахмад Д. Баасан, хошууч О.Жанцан  ,хошууч Т. Лхаахүү ,  ахлах дэслэгч Ш.Лхагвасүрэн, хошууч Д.Цэрэндовдон   ахлах дэслэгч А.Хүрэлбаатар, Аврах гал унтраах 22 дугаар ангийн захирагчаар:  ахлах дэслэгч О.Баямбадорж  ахлах дэслэгч Г.Батбаяр, ахлах дэслэгч Ю.Оюунсүрэн,ахлах дэслэгч И.Төмөрбаатар, ахмад Р.Эрдэнэхүү  нар   ажиллаж байна./Захирагч нарын товч намтар  дараалалаар/

Тус анги 56 жилийн хугацаанд ард иргэдийн амгалан тайван байдлын хангах зорилгоор 4500 гаруй гал түймрийн дуудлагыг хүлээн авч 1576 удаагийн  гал түймэр дээр байлдааны тархалт хийн унтрааж   улс аж ахуйн байгууллага, ард иргэдэд учирч болох   ойролцоогоор 2 тэрбум 120 гаруй төгрөгийн эд хөрөнгө, 130 гаруй хүний амь насыг авран хамгаалсан байна.

            Аврах гал унтраах анги ГТТГазраас зохион байгуулж явуулсан  1997 он, 2003 онуудад ”Улсын тэргүүний гал унтраах анги” шалгаруулах уралдаанд  идэвхи  санаачлага гарган оролцож  2-р байр, 3-р байр тус тус эзэлж байсан .  2005 онд орон нутгийн хөгжилд залуучууудын идэвхи оролцоог нэмэгдүүлэн ажилласаныг үнэлж Монголын Залуучуудын Холбооны Дээд шагнал ”Соёрхол”-оор шагнагдсан.

1998  онд Улсын Тэргүүний салаа шалгаруулах болзолт уралдаанд Улсын хэмжээнд гал унтраах  ангиудын 149 салаа хамрагдсанаас Гал унтраах 22-р ангийн дэслэгч Л.Тэгшбаяр захирагчтай 3-р салаа  идэвхи зүтгэлтэй оролцож  “Улсын тэргүүний салаа “гаар шалгарсан. “Мэргэжлийн Аврагч” Хойд бүсийн  аварга шалгаруулах тэмцээныг 2013.09.16-2013.09.19 хооронд орон нутагт анх удаа  манай аймгийн Онцгой байдлын газар  зохион байгуулж   тус  ангийн Эрэн хайх аврах бүлэг 3-р байр эзэлсэн.

Гал унтраах техникийн олон төрөлт спортоор манай ангийн үе үеийн албан хаагч нар хичээллэсэний үр дүнд монгол улсын анхны 4 спортын мастер төрснөөс  манай ангид гал сөнөөгчөөр ажилаж байсан Д.Дашдэлэг  спортын мастер юм. Д.Дашдэлгийн багшийн удирдлагаар энэ спортоор олон албан хаагч нар хичээллэж байсан тэдгээрийн дотроос Х.Мөнхжаргал, Ж.Болд нар олон улсын хэмжээний мастер  болсон түүхтэй.

Монгол улсын анхны 4-н спортын мастерын нэг Д.Дашдэлгийн удирдлагаар манай баг тамирчид гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын шалгаруулах тэмцээнд байнга амжилттай оролцож ирсэн ба 1983, 1984 онуудад 2 удаа улсын аварга баг тамирчид болж байжээ.

  1. /Зураг /1983, 1984 онд Улсын аварга шалгаруулах отэмцээнд зүүн-Чулуунхүү, Дашдэлэг, Ц.Довдон, Ш.Лхагвасүрэн, С.Лхагвасүрэн, Н.Намжил, Гончигсүрэн, Х.Мөнжаргал, Д.Энхбаатар, М.Соёл-Эрдэнэ, Ж.Болд/

Гал унтраах техникийн олон улсын спортын 2004 оны улсын аварга шалгаруулах тэмцээний 3 сунадаг шатны төрөлд тус ангийн гал сөнөөгч а/а Э.Эрдэнэбат. а/а Р.Энхтүвшин нар 12,92- секундын амжилт үзүүлж энэ төрөлд тэргүүн байр эзэлж   улсын рекордыг шинэчлэн тогтоосон одоо хүртэл энэ рекордыг шинэчлэн тогтоосон тамирчид гаргаагүй байна.         /Зураг/

Орон нутагт анх удаа  2004 он,2005 онд Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн болон улсын аварга тэмцээнд амжилттай оролцон 2004 оны Хойд бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлж улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авч 2005 онд Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож Багаараа 2-р эзэлсэн.

Гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэж олон улсын хэмжээний болон Монгол улсын спорт мастер, дэд мастер болсон төрсөн гарсан алба хаагч нар:

ОУ-н хэмжээний мастер Х.Мөнхжаргал, Ж.Болд, спортынмастер  Д.Дашдэлэг, Э.Эрдэнэбат, Р.Энхтүвшин,  О.Батсайхан, МУ-н спортын мастер П.Энхбаяр, М.Ганзам / зураг 5 албан хаагч//

        Энэ спортоор манай байгууллагад орсон бүх албан хаагч нар хичээллэдэг боловч  бусдаасаа идэвхи зүтгэлтэй оролдлого их хийж хүчин чармайлалт гаргасан албан хаагчид бүсийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнд анги хамт олноо төлөөлөн оролцдог.

       Манай хамт олон  улс, аймаг, ОБЕГазраас зохион байгуулан явуулж буй тэмцээн уралдаанд байнга  сайн амжилт гарган оролцож  Мото спортын мастер-1, Хоккейн спортын мастер -1, Шатрын спортын мастер-1, Хүнд өргөлтийн спортын мастер-1,  Волейболын спортын мастер -1,тус тус төрөн гаргасан  .а/а Д.Батбаяр үндэсний бөхөөр бага насаас идэвхитэй хичээллэсэний үр дүнд  2010 оны Ардын хувьсгалын 91-н жилийн аймгийн баяр наадмаар Үндэсний бөхөөр түрүүлж “Аймгийн Арслан “ цол хүртсэн. а/а Б.Батхишиг  үндэсний сур харваагаар тогтмол  хичээллэж   байгаад 2002 оны Ардын хувьсгалын 81 жилийн  аймгийн баяр наадмаар Үндэсний Сур харваанд түрүүлж “ Аймгийн мэргэн” цолоор шагнагдсан.

          Аймгийн цэргийн штабаас жил бүр  Аймгийн үндсэн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион явуулдаг  цогцолбор тэмцээнд  идэвхи зүтгэлтэй оролцож 2008, 2009, 2010 онуудад Дэд байр эзлэсэн. Аймгийн аварга шалгаруулах Гар бөмбөгийн тэмцээнд

Монгол улсын Зэвсэгт хүчний жанжин штабаас зохион байгуулж НҮБайгууллагийн мандаттай  Энхийг сахиулах ажиллагааны  2013 оны11-р сарын 20-ноос 2014 оны 08-р сарын 21 –ны хүртэл Бүгд найрамдах   Өмнөд Судан улсад Мото буудлагын   3-р ээлжийн бүрэлдэхүүнд тус ангийн Аврагч-Гал сөнөөгч Онцгой байдлын ахлагч Б.Цэгмид ,Э.Лхагва-Очир нар үүргээ нэр төртэйгээр сайн  гүйцэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Энхийн төлөө” медалиар тус тус шагнагдсан. Мөн НҮБ-н мандаттай Энхийг сахиулах ажиллагааныБүгд найрамдах   Өмнөд Судан улсад Мото буудлагын  4-р ээлжийн бүрэлдэхүүнд тус ангийн Аврагч ,Онцгой байдлын ахлах ахлагч П.Алтансүх  олон орны энхийг сахиулах цэргүүдтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байна.