ШАРЫН ГОЛ СУМЫН ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 55-Р АНГИ

Шарын голын нүүрсний уурхайн ордыг үйлдвэрлэлийн аргаар олборлох ажил эхэлснээр тус сумын суурь тавигдаж улмаар төр захиргаа болон үйлчилгээний бусад байгууллагуудын адил БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1963 оны 7-р сарын 18-ны өдрийн 356 дугаар тогтоолоор “Гал команд” байгуулах шийдвэр гарч тус байгууллагын он тооллын хуудас бичигдсэн түүхтэй.

Байгууллагдсан цагаасаа хойш төр захиргаа, ААНБ, айл өрх, иргэдийн өмч хөрөнгөнд гарсан гал түймрийг унтраах, гал түймрийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилго тавьж ажиллаж байсан бол эдүгээ 2003.06.20-нд УИХ-аар батлагдсан “Гамшгаас хамгаалах тухай” хуулиар “Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох, обьектын гал түймрийг байгаа хэмжээнд нь унтраах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах зэрэг улсын хэмжээнд бүртгэгдсэн гамшгийн бүх төрлүүдэд хүрэлцэн очиж төрийн үйлчилгээг иргэд, ААНБ-д хүргэн ажиллаж байна.