Эрэн хайх, аврах анги
2005 онд Дархан-Уул аймагт дэд бүтэц , хүн амын тоо нэмэгдэж суурьшил ихэсэнтэй холбогдуулан мөн хойд бүсийн нутаг дэвсгэрт болох Сэлэнгэ , Орхон аймгуудыг холбосон олон улсын авто замын дагуу гарч буй зам тээврийн , үйлдвэрлэлийн томоохон осол аваар гарч байгаа үед ажиллуулах зорилгоор орон нутагт анх удаа өөрсдийн орон тоонд зохицуулан аймгийн засаг даргын нөөц хөрөнгөөс истана маркын 1 автомашин худалдан авч өгсөнөөр Аврах бүлэг байгуулагдах үндэс суурь тавигдсан.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02-р сарын 01-ний өдрийн 66 дугаар тогтоолоор Эрэн хайх аврах анги байгуулагдсан.

Эрэн хайх, аврах анги нь байгаль, цаг уурын аюулт үзэгдэл болон үйлдвэрлэл, технологийн холбогдолтой ослын үед хүн ам, мал, амьтан, эд хөрөнгийг авран хамгаалах, эрэн хайх, тэдгээрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх үүрэгтэй.

Эрэн хайх бүлгийн аврагч нарыг гадаад улс орнуудын аврах ажиллагааны сургалт дамжаа, туршлага судлуулахаар БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг орнуудад  албан хаагч хамрагдуулж бэлэн байдлаа ханган ажиллаж бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэлийг тогтмол тасралтгүй зохион байгуулж, аврагчийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэн ажиллаж байна.