ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРХАН СУМ ДАХЬ УЛСЫН НӨӨЦ, ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖИЙН АНГИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны “Үрийн улсын нөөцийн талаар авах арга хэмжээний тухай” 254 дугаар тогтоолоор Гурил тэжээлийн үйлдвэрээс Таримал ургамлын үрийн хяналтын улсын албанд шилжиж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Таримал ургамлын үрийн төв лабораторын улсын үрийн нөөцийн салбар болж, 1996 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын нөөцийн газрын харъяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбар болж өөрчлөгдөн таримал ургамлын үрийн нөөц хариуцан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 173 тоот тогтоолоор Гаалийн ерөнхий газрын мэдэлд байсан 2000 тоннын багтаамжтай шатахууны агуулах, Дархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2001 оны 73 тоот тогтоолоор Аюулаас хамгаалах тэжээлийн нөөцийн Дархан төв, Засгийн газрын 2001 оны 173 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор гарсан Хүнс хөдөө аж ахуйн сайд, Санхүү эдийн засгийн сайдын 2001 оны 233/109 тоот хамтарсан тушаалаар Дарханы гурилын үйлдвэрээс 24000 тоннын багтаамжтай буудайн элеватор тус тус шилжин ирсэнээр тус салбар нь Засгийн газрын 2001 оны 109 дүгээр тогтоолоор Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбар болж өргөтгөн зохион байгуулагдсан байна. Улмаар 2004 оноос Онцгой байдлын ерөнхий газрын бүтцэд орж, Газрын тосны бүтээгдэхүүн, хүнсний улаан буудай, үрийн улаан буудай, өвс тэжээл, хадгалах зориулалттай агуулах бүхий 4 цэгтэй болж өргөжиж 53 ажилтан албан хаагчийн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаад, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн “Салбар нэгжийг шинэчлэн батлах тухай” 66 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн  Онцгой байдлын газрын Дархан сум дахь Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн анги болон 49 ажилтан албан хаагчийн орон тоотойгоор шинэчлэгдэн зохион байгуулагдаж Улсын нөөцийн бараа, материалыг тогтоосон нэр төрөл, тоо хэмжээнд нь зохих технологийн горимын дагуу хадгалах, хамгаалах, бүрдүүлэх, зарцуулах, сэлгэх, шинэчлэх, тээвэрлэж хүргэх  үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.