СТРАТЕГИЙН ЗОРИЛТ, ЗОРИЛГО

Онцгой байдлын газар нь хууль тогтоомжоор олгогдсон үндсэн чиг үүрэг, түүнд нийцүүлэн тодорхойлсон “ЭРХЭМ ЗОРИЛГО”-оо хэрэгжүүлэхэд чиглэгдсэн стратегийн зорилтоо дараах байдлаар томьёолж байна.

Стратегийн зорилт 1:

Газар   болон  бие бүрэлдэхүүн, техник, багаж  зэвсэглэмжийн  бэлтгэл, бэлэн  байдлыг хангаж,  гал болон  гамшгаас   урьдчилан  сэргийлж  авран  хамгаалах.

Стратеги зорилт 2:

Онцгой байдлын  албаны  чиглэлээр  явагдах   гамшиг болон  гал  түймрийн   дадлага, сургалтыг  чанартай  сайн  зохион байгуулж,  гамшгаас  хамгаалах  төлөвлөгөөг  сум, байгууллага, аж  ахуйн нэгжүүдэд  хүргэх

Стратеги зорилт 3:

Сум, аж ахуйн нэгжийн онцгой байдлын орон тооны бус штаб, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн болон ард иргэдийг  гамшгаас хамгаалах арга хэмжээнд сурган дадлагажуулан гамшиг болсон үед өөрсдийн хүчээр даван туулах аргад сургаж, тэдний хувцас, үүргэвч, хамгаалах баг, багаж хэрэгслийг бүрдүүлэх  арга хэмжээг зохион байгуулах