ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ

Галын аюултай болон тэсэрч  дэлбэрэх бодис, материал хадгалах /газрын тосны бүтээгдэхүүн, шатамхай хий, шингэн зэрэг/ ашиглахад энэхүү зөвшөөрлийг олгоно.

19.2.Гал түймрийн аюултай болон тэсэрч дэлбэрэх бодис, материал үйлдвэрлэх, хадгалах /газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун болон шатах хий түгээх станц зэрэг/, ашиглах, тээвэрлэх зөвшөөрлийг олгох эрх бүхий төрийн захиргааны байгууллага нь онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын галын аюулгүй байдлын дүгнэлтийг үндэслэнэ.Галын аюулгүй байдлын зөвшөөрөл нь 2 жилийн хугацаатай байна.

Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын бүрдүүлэх материалын жагсаалт:

-Албан бичгээр ирүүлсэн хүсэлт

– Газар олгосон тухай захирамж

-Барилга байгууламжийн батлагдсан бүдүүвч зураг                                                                -Барилга байгууламжийг ашиглалтанд хүлээж авсан Улсын комиссын акт

-Галын аюултай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэх үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлүүд

Хугацаа:

Ажлын 10 хоногт багтаан олгоно.

Улсын тэмдэгтийн хураамж :

Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 33-р зүйл

33.1.Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

33.1.1.галын аюултай /газрын тосны бүтээгдэхүүн, шатамхай хий, шингэн/ болон тэсэрч дэлбэрэх бодис, материал хадгалах, ашиглахад галын аюулгүй байдлын зөвшөөрөл олгоход:

33.1.1.а.нефтийн бүтээгдэхүүн, шатдаг хийн агуулахад:

Нефтийн бүтээгдэхүүн, шатдаг хийн агуулахын багтаамж /куб.метр/ Хураамжийн доод хэмжээ /төгрөгөөр/ Хураамжийн дээд хэмжээ /төгрөгөөр/
1 2000, түүнээс доош 120 000 300 000
2 2001-10000 200 000 500 000
3 10001-20000 280 000 700 000
4 20001-50000 320 000 800 000
5 50001-ээс дээш 400 000 1 000 000

33.1.1.б.шатахуун болон хий түгээх станцад 40 000-100 000 төгрөг;

33.1.1.в.шатдаг хий жижиглэн борлуулахад 6000-12 500 төгрөг;

33.1.1.г.тэсэрч дэлбэрэх бодис, материал ашиглахад 120 000-300 000 төгрөг;